Ц.Эрдэнэбаяр түүний гэргий А.Баярмаа нар 2019 онд мал дээр гарчээ. Тэд хоёул аймгийн төвд хувийн компанид ажиллаж байгаад өөрсдийн хүсэл сонирхолыг даган малчин болохоор шийдсэн нь өнөөдрийн амжилтад дуудсан гэлтэй. Мал дээр гарахдаа ердөө 50 гаруйхан тооны толгой малтай байсан тэд сумын малжуулах хөтөлбөрт хамрагдаж, улмаар охин голдуу малыг худалдан авдаг байсан байна. Цөөхөн малтай залуу улсад малаа өсгөх л хамгийн чухал. Тэр ч утгаараа төл алдахгүйн тулд маш сайн анхаарна. Ядарсан төл малаа гэртээ оруулж, хар цай, шөл ч уулгана. Өвс тэжээлээ цагаар өгнө. Ингэж нойр хоолгүй зүтгэсний үр дүнд тэд зургаан жилийн дараа сумын аварга хэмээх эрхэм цолыг хүртээд байна. Цаашдаа аймаг, улсын аварга малчин болох зорилго өвөртөлж, сум орон нутгийн удирдлагууд өргөө цагаан гэрт нь шагналыг нь хүргэж өгсөн нь илүү их хичээх урам болсон гэдгийг хэлж байлаа.