Баруун-Урт сум

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ

Санал хүсэлт

Баруун-Урт сумын Засаг дагын Тамгын газар

БАРУУН-УРТ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ, САНАЛ ХҮСЭЛТ ХҮЛЭЭН АВАХ, ШИЙДВЭРЛЭХ ЖУРАМ

ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ, САНАЛ ХҮСЭЛТ ГАРГАХ
3.1. Иргэн аж ахуй нэгж байгууллага нь өргөдөл, гомдол, санал хүсэлтээ www.baruun-urt.su.gov.mn сайт, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Засаг Даргын Тамгын Газар цахим хуудас, 7051-1111 утсаар, санал хүсэлтийн хайрцгаар болон холбогдох албан тушаалтанд гаргана.
ИРГЭДИЙН ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ, САНАЛ ХҮСЭЛТИЙГ ХҮЛЭЭН АВАХ БҮРТГЭХ
4.1. Иргэн аж ахуйн нэгж байгууллагаас бичгээр гаргасан өргөдөл гомдол, санал хүсэлтийг тухайн албан тушаалтан хүлээн авч, бүртгэл хөтлөн холбогдох албан тушаалтанд уламжилна.
4.2. Тамгын газрын үйл ажиллагаанд хамаарах цахимаар ирсэн өргөдөл, гомдлыг хэвлэл мэдээллийн ажилтан, 70511111 утсаар ирсэн санал, хүсэлтийг Засаг даргын туслах тус тус хүлээн авч бүртгэлжүүлэн холбогдох албан тушаалтанд уламжилна.
4.3. Багийн ажлын алба айл өрхөөр явах үед иргэдээс ирсэн санал, хүсэлтийг тэмдэглэлд бүртгэн шийдвэрлэлтийн талаар иргэдэд эргэн мэдээлэх.
4.4. Хууль эрх зүйн мэргэжилтэн өргөдөл гомдлын шийдвэрлэлтэд хяналт тавьж ажиллана.
4.5. Иргэн, аж ахуй нэгж байгууллага өргөдөл гомдлын шийдвэрлэлтийг өөрийн регистрийн дугаараар өргөдлийг хэрхэн шийдвэрлэж байгаа талаарх мэдээллийг 70511111 утсаар болон www.baruun-urt.su.gov.mn сайтаар авч болно.
4.6. Харьяаллын дагуу ирсэн өргөдөл, гомдлыг заавал хүлээн авна.
4.7. Гомдлыг түүнд холбогдож байгаа албан тушаалтанд өгөхгүй.
4.8. “Нууц гарт” гэж хаягласан бол тухайн албан тушаалтанд шууд өгнө.
ӨРГӨДӨЛ ГОМДОЛ, САНАЛ ХҮСЭЛТИЙГ ШИЙДВЭРЛЭХ, ХАРИУ ӨГӨХ ХУГАЦАА.
5.1. Өргөдөл, гомдол, санал хүсэлтэд дурдсан асуудал бүрийг эрх хэмжээнийхээ хүрээнд хянан үзэж, үндэслэлтэй хариу өгч, хугацаанд нь шийдвэрлэнэ.
5.2. Шууд шийдвэрлэх боломжгүй бөгөөд удаан хугацаанд шийдвэрлэх асуудлууд (хөрөнгө мөнгө шаардагдсан )-аар гаргасан өргөдлийг холбогдох хууль тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлэнэ.
5.3. Өргөдөл гомдолд дурдсан асуудал бүрд дүн шинжилгээ хийж холбогдох газраас судалгаа тодорхойлолт шаардан авна.
5.4. Тамгын газрын үндсэн үйл ажиллагаа чиг үүрэгт хамаарахгүй өргөдөл гомдлыг ажлын 2 өдөрт багтаан тухайн иргэнд хаана хандах, хэрхэн шийдвэрлэж болох тухай зөвлөмж хариуг эцэслэн өгнө.
5.5. Шаардлага хангаагүй, үүний улмаас шийдвэрлэх боломжгүй бол уг шаардлагыг хангахыг мэдэгдэж 3 хоногийн дотор буцаана.
5.6. Өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн, тохиолдолд энэ тухай хариуг биечлэн амаар буюу харилцах утсаар, эсхүл бичгийн зэрэг тохиромжтой хэлбэрээр мэдэгдэнэ.
5.7. Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ.
5.8. Саналын шинжтэй өргөдлийн хариуг 90 хоногт багтаан өгнө.
5.9. Баруун-Урт сумыг хөгжүүлэх тулгамдсан асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар санал ирүүлсэн иргэдэд “Талархал” илэрхийлж шийдвэр гаргах үйл ажиллагаандаа тусган ажиллах төлөвлөгөө боловсруулах.
ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫН ТАЛААРХ ШИЙДВЭРИЙГ БИЕЛҮҮЛЭХ.
6.1. Өргөдлийг шийдвэрлэсэн шийдвэрийн биелэлтийг түүнийг шийдвэрлэсэн буюу эрх бүхий бусад албан тушаалтан хариуцна.
ТАМГЫН ГАЗРЫН ХҮЛЭЭХ ҮҮРЭГ
7.1. Өргөдөл, гомдлын агуулгад судалгаа дүгнэлт хийж, түүний мөрөөр авах арга хэмжээг зохион байгуулж хэрэгжүүлнэ.
7.2. Иргэдийн өргөдөл гомдлын хэрэгжилтийн тайланг улиралд 1 удаа Аймгийн Засаг даргын тамгын газарт хүргүүлнэ.
ИРГЭДИЙН ӨРГӨДӨЛ ГОМДОЛД ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ
8.1. Иргэдээс ирсэн өргөдөл гомдлын агуулгад судалгаа хийж улирал бүр Засаг Даргын зөвлөлийн хурлаар оруулж хэлэлцүүлнэ.