6-р багийн ИНХ-нд 400-д иргэн оролцсон. Ардчилсан намаас ИНХ-ны даргад О.Нямцэцэгийг, Багийн Засаг даргад А.Дамдинсүрэнг нэр дэвшүүлсэн. ИНХ-ын Хуралдааны даргаар 234 хүн буюу 73,8 хувийн саналаар О.Нямцэцэгийг сонгосон бол нэр дэвшигч Б.Ундралд 83 хүн буюу 26,2 хувь нь саналаа өгсөн юм.
Харин Багийн Засаг даргад 228 хүн буюу 70,5 хувийн саналаар А.Дамдинсүрэнг дэмжсэн бол Ө.Амарсайханд 96 хүн буюу 29,5 хувийн санал өгчээ.

5-р багийн ИНХ-д АН-аас ИНХ-ны даргад Б.Мөнхнаранг, Багийн Засаг даргад Б.Мөнх-Эрдэнийг нэр дэвшүүлсэн бол МАН-аас нэр дэвшигч байгаагүй. Иймд хуралд оролцогчдын 74.3%-ийн саналаар Б.Мөнхнаранг ИНХ-ны даргаар, 77.2%-иар Б.Мөнх-Эрдэнийг Багийн Засаг даргаар тус тус сонголоо. Сонгогдсон дарга нарыг Баруун-Урт сумын Засаг дарга бөгөөд хотын Захирагч Ж.Жавхаатөгс 14 хоногийн дараа батламжилна.
