Аймгийн Засаг даргын А/96 захирамжийн дагуу сумын онцгой комиссын 2-р хуралдааны шийдвэрийн дагуу 39 цэгт 32 төрийн байгууллагын 160 албан хаагчийг цагаан сарын баярын өдрүүдэд хөл хорионы дэглэмийг сахиулж ажиллалаа. Баруун-Урт сумын хэмжээнд цагаан сарын баяр болохтой холбогдуулан цар тахлын голомт бүсээс татан авалтаар ирсэн 92 иргэн ирснийг гэрийн ажиглалтанд авч , иргэдийн гэрийн хаалга , хаяганд “14 хоног гэрийн ажиглалт” гэсэн сэрэмжлүүлэг хуудсыг нааж ажилласан. Мөн татан авалтаар ирсэн иргэдийн гэрийн ажиглалт хяналт ажлыг Тамгын газрын 23 албан хаагч болон сургууль цэцэрлэгт хуваарилан хяналт тавин ажиллаж байна











Өнөөдөр зочилсон : 346
Өчигдөр зочилсон : 503
Энэ сард : 13527
Энэ жил : 122921
Яг одоо : 3