Дархлаажуулалтын хоёдугаар тунгийн 41 мянган хүн тун вакциныг ЭМЯ-аас татан авч, мэргэжлийн байгууллагуудын хяналт дор аймгийн Эрүүл Мэндийн Газрын хөргүүрт хадгаллаа. Хоёрдугаар тунгийн вакциныг энэ сарын 23-наас хийж эхлэхээр бэлтгэл ажил хангаж байна.
Вакцины тээвэрлэлт, хадгалат, хөргүүрийн температур зэрэгт аймгийн МХГ, ЭМГ-аас хяналт тавин хүлээн авсан байна.
5 дугаар сарын 16-ны байдлаар аймагт вакцины эхний тунд хамрагдвал зохих 18-аас дээш насны нийт хүн амын 87,7 хувь нь хамрагджээ. Баруун-Урт сумын хэмжээнд дахрхлаажуулалтын нэг цэг Мэргэжил Сургалт Үйлдвэрлэлийн төв дээр дархлаажуулалтын ажлыг хийж байна. Тиймээс иргэдийг дээр дурдсан хугацаанаас өмнө заавал эхний тундаа хамрагдах шаардлагатай байгааг анхааруулсан.












Өнөөдөр зочилсон : 355
Өчигдөр зочилсон : 234
Энэ сард : 8678
Энэ жил : 99769
Яг одоо : 1