Хотын төвөөс мал гаргах захиргааны шийдвэртэй холбогдуулан “Захиргааны ерөнхий хууль’-ийн 3 дугаар бүлгийн 27 дугаар зүйлд “Сонсох ажиллагаа явуулна’ гэж заасны дагуу “Хотын төвөөс мал гаргах ажилд иргэн, олон нийтийн оролцоо’ хэлэлцүүлэг, сонсох ажиллагаа зохион байгуулагдлаа. Сонсох ажиллагаанд хотын төвийн мал бүхий иргэд болон бусад иргэдийн төлөөлөл болсон 73 иргэн оролцож 68 иргэн буюу 93.2%-ийн саналаар Хотын төвөөс мал гаргах нь зүйтэй гэсэн шийдвэрт хүрсэн байна. Хуулийн дагуу сонсох ажиллагаанаас гарсан шийдвэрийн дагуу аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол гаргуулахаар хүргүүлсэн байна.











Өнөөдөр зочилсон : 261
Өчигдөр зочилсон : 503
Энэ сард : 13442
Энэ жил : 122836
Яг одоо : 6