Хотын төвөөс мал гаргах захиргааны шийдвэртэй холбогдуулан “Захиргааны ерөнхий хууль’-ийн 3 дугаар бүлгийн 27 дугаар зүйлд “Сонсох ажиллагаа явуулна’ гэж заасны дагуу “Хотын төвөөс мал гаргах ажилд иргэн, олон нийтийн оролцоо’ хэлэлцүүлэг, сонсох ажиллагаа зохион байгуулагдлаа. Сонсох ажиллагаанд хотын төвийн мал бүхий иргэд болон бусад иргэдийн төлөөлөл болсон 73 иргэн оролцож 68 иргэн буюу 93.2%-ийн саналаар Хотын төвөөс мал гаргах нь зүйтэй гэсэн шийдвэрт хүрсэн байна. Хуулийн дагуу сонсох ажиллагаанаас гарсан шийдвэрийн дагуу аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол гаргуулахаар хүргүүлсэн байна.










Өнөөдөр зочилсон : 471
Өчигдөр зочилсон : 457
Энэ сард : 11330
Энэ жил : 154837
Яг одоо : 4