Баруун-Урт сумын 2 болон 4-р баг Иргэдийн нийтийн хурлаа хийж ИНХ-ын дарга, Багийн Засаг даргаа сонголоо. Сонгогдсон дарга нарыг батламжлах Иргэдийн нийтийн хурлын тогтоолыг Баруун-Урт сумын Засаг дарга Ж.Жавхаатөгст уламжлаад байна. Хоёрдугаар багийн Иргэдийн Нийтийн хуралд 252 иргэн оролцсон. ИНХ-ын даргаар хуралд оролцсон иргэдийн 84.2 хувийн саналаар Нэргүйн Шинэбаярыг, Багийн Засаг даргаар Өлзийтогтохын Энхбатыг хуралд оролцсон иргэдийн 76.8 хувь нь тус тус сонголоо. Ө.Энхбатын хувьд бол анх удаа Багийн даргаар ажиллах гэж буй нь энэ юм.

Харин багийн Засаг даргад АН-аас Сугарын Отгонтуяа, МАН-аас Р.Гандэлгэр нар нэр дэвшсэн. Хуралд оролцогчдын 68,8%-н саналаар өдгөө 4-р багийнхаа Засаг даргаар ажилладаг С.Отгонтуяаг үргэлжлүүлэн ажиллуулахаар сонгосон юм.













Өнөөдөр зочилсон : 69
Өчигдөр зочилсон : 361
Энэ сард : 8753
Энэ жил : 99844
Яг одоо : 2