Баруун-Урт сумын Засаг даргын 2021 оны 02 дүгээр сарын 08-ны өдрийн А/26 дугаар захирамжийг үндэслэн дор дурдсан байршилд газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааг цахим хэлбэрээр зохион байгуулахаар зарлаж байна.
Баруун-Урт сумын 8-р багийн нутаг “Хайлааст үүдэн” “Үйлдвэрлэлийн барилга, байгууламж, бусад газар” зориулалтаар 10000 м² газрыг худалдана. /Дуудлага худалдааны анхны үнэ 25500000, дэнчингийн хэмжээ 2550000 төгрөг, эзэмших хугацаа 15 жил/
- Оролцогч нь ГХБХБГ-т хүрэлцэн ирж хүсэлтээ бөглөх бөгөөд хүсэлтэд иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг хавсаргана.
- Улсын тэмдэгтийн хураамж 12500 төгрөгийг аймгийн төрийн сангийн 100120000941 дансанд, дэнчин 2550000 төгрөгийг Баруун-Урт сумын 100121355408 дансанд тус тус тушаана
- Дуудлага худалдаанд оролцогчдыг 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 09 цаг 00 минутаас эхлэн 03 дугаар сарын 16-ний өдрийн 15 цаг 00 минут хүртэл зөвхөн ажлын цагаар бүртгэнэ.
4. Дуудлага худалдаа газрын биржийн цахим систем /mle.mn/-ээр зохион байгуулагдана. Үнийн саналыг 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 09 цаг 00 минутад эхэлж 15 цаг 00 минутад дуусна