Баруун-Урт сумын Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 01-ны өдрийн А/16 дугаар захирамжийг үндэслэн дор дурдсан байршилд газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааг танхимын хэлбэрээр зохион байгуулахаар зарлаж байна.
- Баруун-Урт сумын 8-р багийн нутаг “Хайлааст үүдэн” төмс хүнсний ногооны зориулалтаар 10 байршилд 25000 м² газрыг худалдах /Дуудлага худалдааны анхны үнэ 74800, дэнчингийн хэмжээ 7480 төгрөг, эзэмших хугацаа 15 жил/
- Оролцогч нь ГХБХБГ-т хүрэлцэн ирж хүсэлтээ бөглөх бөгөөд хүсэлтэд иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг хавсаргана.
- Улсын тэмдэгтийн хураамж 12500 төгрөгийг аймгийн төрийн сангийн 100120000941 дансанд, Дэнчин 7480 төгрөгийг Баруун-Урт сумын 100121355408 дансанд тус тус тушаах
- Дуудлага худалдаанд оролцогчдыг 2021 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 09 цаг 00 минутаас эхлэн 2021 оны 03 дугаар сарын 11-ны өдрийн 08 цаг 30 минут хүртэл зөвхөн ажлын цагаар бүртгэнэ.
- Дуудлага худалдаа Баруун-Урт сумын ЗДТГ-ын иргэний танхимд зохион байгуулагдана. 2021 оны 03 дугаар сарын 11-ны өдрийн 09 цаг 00 минутад эхэлж, 17 цаг 00 минутад дуусна
- Дуудлага худалдаанд хамгийн өндөр үнийн санал өгсөн ялагч нь дуудлага худалдаанд оролцох хүсэлтээ хугацаанд нь ирүүлж, дэнчин болон улсын тэмдэгтийн хураамжийг бүрэн төлсөн, өөрийн мэдээллээ үнэн зөв гаргасан, дуудлага худалдааны дэг журмыг зөрчөөгүй байна.
- Мэдээлэл авах утас 99666882, 90851900