Баруун-Урт сумын Засаг даргын 2021 оны 02 дүгээр сарын 01-ны өдрийн А/17 дугаар захирамжийг үндэслэн дор дурдсан байршилд газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааг цахим хэлбэрээр зохион байгуулахаар зарлаж байна.
Баруун-Урт сумын 8-р багийн нутаг Асгат сум явах зам дагуу “Үйлдвэрлэлийн барилга, байгууламж, бусад газар” зориулалтаар 217000 м² газрыг худалдана. /Дуудлага худалдааны анхны үнэ 694400000, дэнчингийн хэмжээ 69440000 төгрөг, эзэмших хугацаа 15 жил/
- Оролцогч нь ГХБХБГ-т хүрэлцэн ирж хүсэлтээ бөглөх бөгөөд хүсэлтэд иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг хавсаргана.
- Улсын тэмдэгтийн хураамж 12500 төгрөгийг аймгийн төрийн сангийн 100120000941 дансанд, дэнчин 69440000 төгрөгийг Баруун-Урт сумын 100121355408 дансанд тус тус тушаана
- Дуудлага худалдаанд оролцогчдыг 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 09 цаг 00 минутаас эхлэн 03 дугаар сарын 11-ний өдрийн 15 цаг 00 минут хүртэл зөвхөн ажлын цагаар бүртгэнэ.
- Дуудлага худалдаа газрын биржийн цахим систем /mle.mn/-ээр зохион байгуулагдана. Үнийн саналыг 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 09 цаг 00 минутад эхэлж, 15 цаг 00 минутад дуусна.