Баруун-Урт сум өнгөрөгч онд 435.0 мянган толгой мал тоолуулсан. Сумын Засаг даргын зөвлөл өнөөдөр хуралдаж сумын сайн малчны асуудлыг хэлэлцлээ. Орон нутгийнхаа эдийн засаг , тэргүүлэх салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэлд өөрийн бодитой хувь нэмрээ оруулан , малаа эрчимжүүлэн , ажлын байр бий болгон малжуулах санал санаачилгыг дэмжсэн зэрэг олон шалгуурыг хангасан иргэдийг Сумын сайн малчнаар шалгаруулдаг. XVII жарны цагаагчин үхэр жилийн босгон дээр шинээр 12 сумын сайн малчин тодорлоо. Тус сумын 8-р багаас хамгийн олон буюу 10 малчин, 2-р багаас 1, 6-р багаас 1 малчин Сумын сайн малчнаар тодорсон юм. Сумын сайн малчнаар тодорсон малчдын нэрс : 1. Г.Ганбаатар, 2. Г.Ариунбаатар, 3. Г.Ганбаяр, 4. С.Жамбалсүрэн, 5. С.Батсайхан , 6. М.Отгонтуяа, 7. Р.Төмөрбаатар, 8. Ө.Отгонжаргал, 9. Ш.Насанбаяр, 10. Ш.Ганхүрэл, 11. Ц.Алтангэрэл 12. Л.Батхүрэл