Мал тооллогын урьдчилсан дүнгээр 2020 оны жилийн эцэст Сүхбаатар аймгийн мал сүргийн нийт дүн 3.9 сая толгойд хүрсэн. Өмнөх оны мөн үеийнхээс 74,2 мянган толгой буюу 1.9 хувиар 4 төрөл дээрээ өссөн
Малынхаа тоо толгойгоор 21 аймаг дотроо нийт малаараа 6-рт эрэмбэлэгдэн жагслаа. Адуугаар 3-рт, үхрээр 6-рт, тэмээгээр 10-рт, хониор 6-рт, ямаагаар 13-рт тус тус эрэмбэлэгдсэн юм. Баруун-Урт сумын хувьд 24,4 мянган адуу тоологдож аймгийн хэмжээнд 1-р байрт жагссан байна.