Баруун-Урт сумын Засаг даргын 2021 оны А/08 захирамжаар “Багийн хамтарсан баг”-ийг байгуулж, хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах сургалтыг энэ сарын 22-ны өдөр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн газруудтай хамтран зохион байгууллаа.
Сургалтад багийн Засаг дарга, багийн зохион байгуулагч, сургуулийн нийгмийн ажилтан, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, цэцэрлэгийн арга зүйч, хэсгийн байцаагч нийт 42 албан хаагч хамрагдсан.
Тус сургалтын зорилго нь хамтарсан багийн гишүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, арга зүйн зөвлөгөө өгөх, холбон зуучлах үйлчилгээг эрчимжүүлэх замаар гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болон хүүхэд хамгааллын үйлчилгээ, хохирогчид үзүүлэх төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулахад чиглэгдсэн.
Сургалтын үеэр хамтарсан багийн гишүүд өөрсдийн үйл ажиллагааны талаарх туршлагаа хуваалцаж, мэдээлэл солилцлоо.