Баруун-Урт сумын ЗДТГ, багийн ажлын албанаас Хаврын улирал эхэлж хуурайшилж үүсч, тоосжилт үүсч байгаа Коронавирусын халдвар тархах эрсдэл нэмэгдэж байгаатай учир эрсдлийг бууруулах, урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд 04 сарын 04-05-ны өдрүүдэд бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулсан. Улмаар Сумын нийт нутаг дэвсгэрт 04 сарын 06-аас 15-ны өдрүүдэд ариутгал халваргүйжүүлэлтийн ажлыг зохион байгууллаа. Ариутгалыг ДҮК машин ашиглан жавеолины 0.02 хувийн уусмалаар нийт гудамж талбай, тоглоомын талбай, нийтийн эзэмшлийн замд хийж тоосжилтыг багасгах, халдвараас сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүллээ. Халварт өвчлөлөөс сэргийлэх, эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөл бүрдүүлэх бүх нийтийн ажлыг дэмжин ажилласан төр болон хувийн хэвшлийн байгууллага, иргэддээ талархал илэрхийлье. Коронавирусээс ХАМТДАА СЭРГИЙЛЬЕ.
БАРУУН-УРТ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР