Баруун-Урт сумын Засаг даргын Тамгын газар, Онцгой комиссоос Коронавирусийн дэгдэлтээс сэргийлэх ажлыг эрчимжүүлэх арга хэмжээний хүрээнд тус суманд үйл ажиллагаа явуулж буй цэцэрлэг, сургуулиудтай хамтран ХАМТДАА СЭРГИЙЛЬЕ аяныг энэ сарын 10-20-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Аяны хүрээнд Эргүүлийн тэмдэг бүхий албан хаагчид иргэдэд Коронавирусээс урьдчилан сэргийлэх мэдээлэл хүргэн, тараах материал өгч ажиллаж байна.
Мэдээлэл хүргэсэн тоон үзүүлэлт: 04 сарын 15 өдөр
– Сургууль, цэцэрлэгийн 226 албан хаагч
– Нийт 1665 иргэнд сэрэмжлүүлэг, зөвлөгөө мэдээлэл хүргэсэн байна.
БАРУУН-УРТ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР