АМЬДАРЧ БУЙ ОРЧНОО ЦЭВЭРЛЭЖ – АРИУТГАЛЫН АРГА ХЭМЖЭЭНД ХАМРАГДАЦГААЯ!
Баруун-Урт сумын Засаг даргын тамгын газраас Коронавирусээс сэргийлэх ажлын хүрээнд бүх нийтийн ариутгалын арга хэмжээг 04 сарын 06-аас эхлэн Сумын нутаг дэвсгэрт бүхэлд нь хийх гэж байна. Тус ариутгал нь зөвхөн орчны хогоо бүрэн цэвэрлэсэн газруудад хийгдэх боломжтой юм. Тиймээс Баруун-Урт сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй ААНэгж, байгууллага, иргэд өөрсдийн эзэмшлийн болон амьдарч буй орчноо цэвэрлэж уг ариутгалын арга хэмжээнд хамрагдах боломжтой юм. Иргэд та бүхнийг АМЬДАРЧ БУЙ ОРЧНОО ЦЭВЭРЛЭЖ – АРИУТГАЛЫН АРГА ХЭМЖЭЭНД ХАМРАГДАХ-ыг уриалж байна.
БАРУУН-УРТ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР













Өнөөдөр зочилсон : 148
Өчигдөр зочилсон : 324
Энэ сард : 7661
Энэ жил : 104478
Яг одоо : 2