Баруун-Урт сумын Засаг даргын Тамгын газарт Коронавирусээс сэргийлэх ажлыг дэмжиж Аж ахуй нэгж, байгууллага иргэдээс хандив өгсөөр байна. Тус хандив тусламжийг шаардлагатай албан хаагчид болон үйл ажиллагааны зардалд шилжүүлэн ажиллаж байгаа юм.
Өнөөдөр Дөрвөлж ХК-ны Үйлдвэрчний эвлэлийн хороо, Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс Чацаргана, дархлаа дэмжих цай 20 ширхэг, витамин 20 ширхэг, маск 45 ширхэг нийт 240.000 төгрөгийн бараа материалын дэмжлэг болон 300.000 төгрөгийн хандив өгөв.
Хандив өгсөн Дөрвөлж ХК-ны Үйлдвэрчний эвлэлийн хороо, Эмэгтэйчүүдийн зөвлөлд талархал илэрхийлж ажлын амжилт хүсье.
БАРУУН-УРТ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР