БНХАУ-д дэгдээд буй Шинэ Коронавирус дэлхийн 25 улсад тархаад байгаа билээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр дэгдэлтийн оргил үедээ явж байгаа гэж үзэж буй тус вирусээс улс орон бүр урьдчилан сэргийлэх шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна. Дэгдэлтийн нэн эрсдэлтэй бүсэд хамрагдаж буй Монгол улсын хувьд ихээхэн анхаарал хандуулж урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч, өндөржүүлсэн бэлэн байдлыг ханган ажиллаж байгаа юм. Тус халдварт вирусийн дэгдэлт 2020 оны 02 сарын 06-ны байдлаар 28251 тохиолдол бүртгэгдэж, 1153 тохиолдол эдгэрч 564 тохиолдол нас баралт бүртгэгдсэн байна. Иймээс иргэн та дараах арга Шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч болзошгүй халдвараас өөрийгөө болон гэр бүлээ хамгаалаарай. Үүний тулд:
- Гараа тогтмол савандаж угаах
- Амны хаалт тогтмол хэрэглэх
- Шаардлагагүй тохиолдолд хөл хорио тогтоосон газар орноор зорчихгүй байх
- Олон нийтийн газраар явахгүй байх