Баруун-Урт сум төвийн болоод гэр хорооллын гэрэлтүүлгийн ажил дээр ихээхэн анхаарч ажиллаж байна. Нэг үе гэр хороолол гэлтгүй төвийн гэрэлтүүлэг муу үе байсан, гэвч иргэдийнхээ аюулгүй амьдралын төлөө гэрэлтүүлгийн асуудлыг нэн түрүүнд шийдэж, үр дүнтэй ажилласаар байна. Сумын хэмжээнд гэрэлтүүлгийн ажлыг Уртын Гэгээ ОНӨААТҮГазар хариуцаж байгаа бөгөөд одоогоор 450 гэрлийн толгой сольж, 668 гэрэл хэвийн асаж байна. Цагаан сараас өмнө гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх, эвдэрсэн болон машинд дайруулсан шонг засах ажил хийгдэнэ. Өчигдөр шөнө Баруун-Урт сумын ИТХ-ын дарга Р. Алтаннар, сумын Засаг дарга бөгөөд Хотын захирагч М. Идэрбат нар аймгийн төвийн гэрэлтүүлгийн ажилтай газар дээр нь очиж танилцлаа. Энэ үеэр Уртын Гэгээ ОНӨТҮГ-ын дарга Н. Энхжаргал хийж буй ажил болон цаашид нэмж хийх гэрэлтүүлэг, засварын ажлын талаар санал солилцлоо. Мөн Баруун-Урт сумын Засаг дарга М. Идэрбат аймгийн гэрэлтүүлэг илт сайжирсан, харанхуй гудамж байхгүй болсонд талархаж буйгаа илэрхийлж, гэрэлтүүлгийг өвөл зун гэлтгүй тогтмол сайжруулж байх хэрэгтэйг анхаарууллаа.