Камер – Хяналт нэгдсэн арга хэмжээний нээлтийн арга хэмжээ аймгийн цагдаагийн газарт боллоо. Арга хэмжээнд аймаг сумын засаг дарга, удирдлагууд оролцлоо.
Аймгийн хэмжээнд камерын нэгдсэн сүлжээнд холбох зорилготой Камер – Хяналтын арга хэмжээ нь Баруун-Урт сумын Орон нутгийн хөгжлийн сангаас 15 сая төгрөг, аймгаас 4 сая төгрөг нийт 19 сая төгрөгийн санхүүжилтээр хийгдэж байгаа юм. Камерын нэгдсэн сүлжээнд холбогдсоноор гэмт хэрэг илрүүлэлтэд чухал ач холбогдолтой болохыг холбогдох албаныхан хэлж одоогоор 2 цэгт нэгдсэн камерын систем байрлуулсанаа танилцууллаа.