Соёлын өвийг хадгалж хамгаалах, түүнийг өвлөн уламжлагчийг тодруулах, алдаршуулах, авьяас билгийг нээх, олон нийтэд сурталчлан түгээн дэлгэрүүлэх аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Баруун-Урт хотноо “Нүүдэлчдийн соёл” өв тээгчдийн анхдугаар зөвлөгөөн зохион байгуулагдах гэж байна. Зөвлөгөөнд Баруун-Урт суманд амьдарч байгаа Соёлын өвийг хадгалж, өвлөн уламжлан ирсэн иргэд хөдөлмөрчид оролцоно.
Зөвлөгөөний үеэр Соёлын өвийн 5-н ай сав
1. Эх хэл болон аман уламжлал
2. Ардын язгуур урлаг
3. Гар урлал
4. Байгаль болон сав ертөнцийн тухай мэдлэг
5. Үндэсний уламжлалт зан үйлийн чиглэлээр Сүхбаатарын төв талбайд өв тээгчдийн үзэсгэлэн, урлаг соёлын тоглолт болно.
Зөвлөгөөн 2019 оны 05-р сарын 01-ний өдөр болох тул иргэд та бүхэн “Нүүдэлчдийн соёл” арга хэмжээнд хүрэлцэн ирж сонирхохыг урьж байна.
Ерөнхий зохион байгуулагч: Баруун-Урт сумын ЗДТГ
Хамтран зохион байгуулагч: Аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, БСУГ, Жаахан шарга театр, Угсаатны зүйн музей, Нийтийн номын сан