Баруун-Урт сумын ЗДТГ, Насан туршийн боловсрол төв, Баруун-Урт сумын Залуучуудын зөвлөл хамтран “АЗ ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛ’ лекц зохион байгуулах гэж байна. Лекцийг Монгол улсын зөвлөх багш, клиникийн профессор Х.Батхүү “Хамтран амьдрах арга ухаан буюу аз жаргалтай гэр бүлийн нууц’, “Бага насны хүүхдүүдийг хөгжүүлэх арга зүй’ (0-10 нас), “Хүүхдийн хүмүүжлийн энгийн аргууд’ зэрэг сэдвээр уншина. Лекц Аймгийн “Жаахан шарга’ хөгжимт жүжгийн театрт 2019 оны 04 сарын 09-ний 13:00, 15:00 цагуудад болно. Үнэ 1000 төгрөг. Та бүхнийг гэр бүлээрээ хүрэлцэн ирэхийг урьж байна.