“АЗ ЖАРГАЛЫН ДАРХЛАА’ хүүхэд хөгжлийн хөтөлбөрийг Баруун-Урт сумын ЗДТГ-аас санаачлан зохион байгууллаа. Хөтөлбөрийн хүрээнд ЭРХ ЗҮЙН ДАРХЛАА, ЭЕРЭГ СЭТГЭЛГЭЭНИЙ ДАРХЛАА, ЭРҮҮЛ МЭНДИЙН ДАРХЛАА, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ДАРХЛАА, ОЮУНЫ ДАРХЛАА тогтооход Баруун-Урт сумын ЗДТГ, Сүхбаатар аймгийн ОБГ, Жаахан шарга театр, Хууль зүйн туслалцааны төвийн Сүхбаатар аймаг дахь салбар, Сүхбаатар тохижилт үйлчилгээ ОНӨҮГ, Тэмүүлэн өрхийн эмнэлэг, Сүхбаатар аймгийн Нийтийн номын сан, BBS телевиз, Сүхбаатар аймгийн Скаутын зөвлөл оролцлоо.
“АЗ ЖАРГАЛЫН ДАРХЛАА’ ХҮҮХЭД ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРТ ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 4 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН С.ЭРДЭНЭЖАРГАЛ БАГШТАЙ 8А АНГИЙН АНГИ ХАМРАГДЛАА. БҮХ СУРАГЧИДДАА СУРЛАГЫН ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЬЕ.