Аймгийн удирдах ажилтны зөвлөгөөн 2019 оны 02 сарын 27-28-ны өдрүүдэд аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд зохион байгуулагдаж байна. Удирдах ажилтны зөвлөлгөөний эхний өдөр Аймгийн засаг дарга 2018 онд хэрэгжүүлсэн ажлаа танилцуулж, 2019 онд хийх ажил болоод тэдгээртэй холбогдуулан аймгийн удирдах ажилтнуудад үүрэг чиглэл өглөө. Улмаар сумдын засаг дарга нар 2018 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлангаа танилцуулан, ирэх онд хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа ажлуудаа мөн танилцуулж байна. Баруун-Урт сумын 2018 онд хий хэрэгжүүлсэн ажил, 2019 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг Сумын засаг дарга бөгөөд хотын захирагч М.Идэрбат танилцууллаа. Баруун-Урт суманд 2018 онд хийж хэрэгжүүлсэн олон ажил байгаагаас бүтээн байгуулалтын ажлуудаас дурьдвал Гэр хорооллын цамхагт гэрэлтүүлэг, орон сууцны хорооллын дунд талбайн тохижилт, орцны гэрэлтүүлэг, хаягжуулалт, тоглоомын талбайн шинэчлэл, ухаалаг усан сан ашиглалтанд оруулсан гэх мэт олон ажил хийж хэрэгжүүлснийг танилцууллаа. Удирдах ажилтны зөвлөгөөн маргааш үргэлжилнэ.