“Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль’-ийн шинэчилсэн найруулгын төслийн танилцуулга, санал авах хэлэлцүүлэг зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгт “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль’-ийн өнөөгийн байдал, Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд хэрхэн нийцэж буй байдал, яагаад өөрчлөх шаардлагатай байгаа талаар хэлэлцэж нийт 9 баг, 30 гаруй аж ахуй нэгж байгууллагын 110-аад иргэн оролцож уг төсөлд санал бодлоо тусгалаа. Саналаа өгөх иргэн, аж ахуй нэгжүүд 2019 оны 02 сарын 28-ны өдөр хүртэл ИТХ-ын ажлын албанд хүргүүлнэ үү.