Хот тохижилтын газраас санаачлан дотоод нөөц боломждоо тулгуурлан Байгаль орчны газар болон Баруун-Урт сумын ЗДТГ-ын дэмжлэгтэйгаар орон сууцны хороолол, цэцэрлэгт хүрээлэн, нийтийн эзэмшлийн талбай зэрэгт байршуулах хогоо ангилан ялгаж хаях, дахин боловсруулах зорилгод чиглэсэн нэг бүр нь 1 сая төгрөгийн өртөг бүхий 30 ширхэг ангилан ялгах хогийн цэгийг байршуулж эхлээд байна.