Улсын МЭАЦЛ-ийн 2019.01.10-ны өдрийн шинжилгээний дүнгээр Африкийн гахайн мялзан өвчин оношлогдсонтой холбогдуулан Баруун-Урт суманд үйл ажиллагаа, үйлчилгээ эрхлэн явуулдаг зоогийн газар, хүнсний дэлгүүрүүдэд худалдаалагдаж буй гахайн мах, өөх орсон бүтээгдэхүүнээс дээж авч шинжилгээнд хамруулахад 7 аж ахуйн нэгжийн 8-н дээжинд “Гахайн Африкийн мялзан” өвчний эсрэг биет илэрсэн тул аймгийн Мэргэжлийн Хяналтын Газар, Онцгой Байдлын Газар, Мал Эмнэлгийн Газар, Тагнуулын хэлтэстэй хамтран хураан авч нийт 295.4 кг дээжийг устгах ажлыг зохион байгууллаа.