Баруун-Урт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн ээлжит IV хуралдаан 2018 оны 12 сарын 20-ны өдөр Аймгийн Засаг даргын Тамгын газрын зааланд хуралдлаа. Нийт 31 төлөөлөгчдөөс 27 буюу 87%-ийн ирцтэйгээр хуралдаан боллоо. Тус хурлаар үндсэн 8 асуудлыг хэлэлцэн батлахаар тусгав. Үүнд:
- Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдээс 2018 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан сонсох тухай
- Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн 2018 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайланг сонсох тухай
- Сумын Засаг даргын 2018 онд хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайланг сонсох тухай
- Сумын нийгэм, эдийн засгийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, 2019 оны үндсэн чиглэл батлах тухай
- Сумын 2017 оны төсвийн гүйцэтгэл, 2019 оны төсөв батлах тухай
- Сумын Газар зохион байгуулалтын 2019 оны төлөвлөгөөг батлах тухай
- Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийн зарцуулалт, үйл ажиллагааны тайланг сонсох тухай
- Сумын нутаг дэвсгэрт хог хаягдлыг бууруулах, зохицуулах журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай төлөөлөгчид хэлэлцлээ. Санал хураах журмаар нийт 7 тогтоолыг баталж 2019 онд хэрэгжүүлэхээр төлөвлөлөө. Хуралдаанд төсөвт байгууллагуудын дарга эрхлэгч нар оролцож тулгамдаж буй асуудлаа илэрхийллээ.