“8+1 МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИ ТАНЫ АМЬДРАЛД’ эвент амжилттай болж өндөрлөлөө. Мэдээлэл технологийн дэвшил өдрөөс өдөрт хурдацтай хөгжиж байгаа өнөө үед Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд ажиллаж амьдарч байгаа мэдээлэл технологийн чиглэлээр мэргэшин ажиллаж буй залуус нэгдэж Баруун-Урт сумын Засаг даргын тамгын газартай хамтран 2018,11,24-нд амжилттай зохион байгууллаа.
Уг арга хэмжээ нь мэдээлэл технологийн чиглэлээр олон төрлийн мэдлэг нэг дороос авах боломжийг олгосон ба “Харилцаа холбооны өнөөгийн байдал” сэдвээр МХС ТӨК-ны Сүлжээнийн инженер С.Өнөрхүү, “Компьютерийн үйлдлийн систем ба вирусны талаарх ойлголт” сэдвээр IT Т.Чинбаяр, “Байгууллагын дотоод сүлжээ ба түүнд тохиолддог асуудлууд” сэдвээр ХНХГ-ын мэргэжилтэн, “Үйлдлийн системийн задаргаа ба хамгаалалт” сэдвээр Төрийн банкны IT Б.Ганбат, “Microsoft excel” сэдвээр Гялс төгрөг ХЗХ-ны мэргэжилтэн Т.Амгаланбаатар, “Google-ийн хэрэглээ” сэдвээр БСУГ-ын мэргэжилтэн А.Алтаншагай, “Photoshop” сэдвээр 4-р БДС-ийн Сургалтын менежер Б.Лхагвасүрэн, “Цахим мөнгө финтек” сэдвээр Монгол банкны мэргэжилтэн А.Хүрэлтогоо нар сонирхолтой илтгэл хэлэлцүүллээ.
Мөн Жаахан шарга театрын Техникч С.Сэнгээ, Улсын бүртгэлийн газрын мэргэжилтэн А.Одбаяр, Нийтлэг үйлчилгээ ОНӨҮГ-ын IT Э.Ихмонгол нар зохион байгуулалтын багт үүрэг гүйцэтгэж ажиллаа
Оролцогчдод 8 чиглэлээр залуус сонирхолтой мэдээлэл өгсөн ба сонирхсон асуултаа тухай бүр нь асууж тодруулсан мэдлэг мэдээллээр давалгаалсан сайхан үйл ажиллагаа боллоо.
Баруун-Урт сумын ЗДТГ-ын алба хаагчид, аймгийн Статистикийн хэлтсийн алба хаагчид, МХС ТӨК-ийн алба хаагчид, сургууль, цэцэрлэгийн алба хаагчид, банк, санхүүгийн байгууллагын алба хаагчид нягтлан бодогчид зэрэг салбар бүрийн төлөөллүүд оролцож амралтын өдрийг мэдлэг мэдээлллээ нэмэгдүүлж бас бусадтай хуваалцаж үр дүнтэй өнгөрүүллээ.
8+1 буюу 8 илтгэгчийн мэдээлэл дээр +1 зочноор Сүхбаатар аймгийн Хаан банк хамтран ажиллаж Цахим банкны үйлчилгээний талаар танилцууллаа.