БНХАУ-ын Замын- Үүд дэх консул Кэ Юушэн Сүхбаатар аймагт айлчлах үеэрээ Баруун-Урт сумын 19 өрхөд тав таван хургатай хонь бэлэглэлээ. Өнгөрсөн жилийн төсөр зуд малчдад хүндээр туссан. Хоттой хонио алдсан олон арван айл сэтгэл санаа болоод эд хөрөнгийн хүнд байдалд байгаа. Тэр ч утгаараа малчдыг дэмжих үүднээс ийнхүү хургатай эм хонь гардуулж өглөө. Кэ юушэн хэлэхдээ БНХАУ,МОнгол гэх хоёр орон үүрдийн найзууд. Хэцүү үед бие биенээ дэмжих нь зүй ёсны хэрэг ээ. Бид нийгмийн хариуцлага, хариуцлагатай хөршийн хувьд дан ганц хониор зогсохгүй оюутны сургалтын төлбөр, тэрбум мод зэрэг томоохон арга хэмжээнд дэмжин оролцоно гэсэн юм. Малчдын хувьд 5 хонио 50 болгох зорилготой гэдгээ ч хэллээ.















Өнөөдөр зочилсон : 165
Өчигдөр зочилсон : 324
Энэ сард : 7678
Энэ жил : 104495
Яг одоо : 1