Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газар болон ГХБХБГ хамтран төрийн албан хаагчдын дунд спортын наадмыг зохион байгууллаа. Тус тэмцээн жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг. Энэ жил спортын олон төрөлт тэмцээнээр багууд өрсөлдсөн юм. Нийт 13 сумын тамгын газрынхан оролцсон.
Баруун-Урт сум сагсан бөмбөгийн төрөлд эрэгтэй 4-р байр, эмэгтэй 3-р байр, ажлын байрны дасгалаар 3-р байр, ширээний теннис эрэгтэй төрөлд 1-р байр, волейбол эрэгтэй төрөлд 2-р байр, Монгол бичгийн төрөлд 3-р байр, дартс 4-р байр тус тус эзэлсэн юм. Ийнхүү багийн дүнгээр нэгдүгээр байранд Аймгийн Засаг даргын тамгын газар, Хоёрдугаар байранд Баруун-Урт сумын Засаг даргын тамгын газар, Гуравдугаар байранд Түвшинширээ сумын ЗДТГ тус тус шалгарлаа.