Баруун-Урт сум жил бүр тогтмол 40-50 мянган мод тарьдаг. Баруун-Уртын хэмжээнд тарьсан модыг Баруун-Урт цэцэрлэгжүүлэлт ойн анги, ААТҮГ хариуцдаг. Мөн энэ жил шинээр усалгааны компанитай гэрээ байгуулан ажиллах төлөвлөгөөтэй байна. Зөвхөн 2025 онд л гэхэд 80 мянган мод тарихаар хөтөлбөр хэрэгжүүлэн ажиллаж байна.
Нийт модны 50 мянга нь Сүхбаатар соёл амралтын хүрээлэн буюу баруун голоо дагаж таригдана. Манай аймгийн хувьд Баруун талаасаа салхи ихтэй байдаг учир ингэж тарьж ургуулснаар шороон шуурганы эрчийг бууруулна хэмээн тооцоолж байна.
Өнгөрсөн бямба, ням гараг буюу бүх нийтийн мод тарих өдрөөр Боловсролын байгууллагууд өөрсдийн төгөлд очиэ мод тарьсан. Зөвхөн боловсрол төгөлд л гэхэд энэ жил 450 мод тарихаар төлөвлөжээ. Улиас хайлаас, жимсгэний зэрэг 10 гаруй нэр төрлийн 3200 мод тус төгөлд ургаж байна.
Нийтийн эзэмшлийн талбайд мод тарих байгууллагуудыг хувиарлаж хаана, хаана тарихыг нь чиглүүлэн ажиллаж байна.













Өнөөдөр зочилсон : 400
Өчигдөр зочилсон : 1171
Энэ сард : 12117
Энэ жил : 12117
Яг одоо : 5