2025 оны эхний ээлжийн цэрэг татлага сүүлийн өдрөө үргэлжилж байна. Сумын хэмжээнд 18-25 насны 700 гаруй залуус байна. Зарлан дуудах хуудсыг багийн дарга, зохион байгуулагч нар залууст өөрсөд нь болон гэр бүлийнхэнд нь гардан хүргэж өгсөн. Оюутнуудын хувьд “Нэг жил алдах нь л тиймхэн байна” гэсэн бол бусад нь “Нэг жил юүхэн байхав” яваад ирнээ гэсэн үзэл бодолтой байна. Мөн өмнөх жилүүдэд эрүүл мэндийн шалгаанаар тэнцээгүй залуус биеээ эрүүл болгоод заавал явна гэж бодож хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн. Сүхбаатар аймгийн цэргүүд ихэвчлэн Дорнод аймагруу алба хаахаа явдаг. Тэгвэл Дорнод аймгийн цэргийн ангиуд Сүхбаатарын залуус ажилсаг, тууштай, хатуужилтай байдаг гэдгийг онцолсон.Үзлэгт тэнцсэн залуусын хувьд олон арван аавын хүүтэй мөр зэрэгцэн алба хааж, өөрийгөө ямар эр хүн бэ гэдгээ олж мэднэ хэмээн аархаж байлаа.