Баруун-Урт сум 2025 оныг “Хотын хөгжилд- Иргэний оролцооны жил” болгон зарласан. Энэ хүрээнд 2025-2028 онд хийх ажлын төлөвлөгөөгөө батлуулж, батлуулсан төлөвлөгөөг алба хаагчид, хурлын төлөөлөгчдөд танилцуулсан. Улмаар бүгд нэгдсэн нэг ойлголттой болж Баруун-Урт хотынхоо иргэд, төгсөх ангийн сурагчдад хүрч очин мэдээлэл өглөө. Иргэдийг заавал нэг газар цуглуулж ажил удах биш иргэд хаана олуулаа байна тэнд нь очиж мэдээллээ хүргэж ажиллалаа. Иргэдийн хувьд ч энэ үеэр сумын Засаг дарга, Хурлын дарга, Багийн дарга нар, Хурлын төлөөлөлгчид гээд өөрсдийг нь төлөөлж болох бүх хүмүүстэй нэгэн зэрэг уулзаж, санал бодлоо солилцлоо.
Харин хүүхдүүдэд “Баруун-Урт хотын эхний иргэд” гэсэн яриаг хийсэн. Тэд аймаг орон нутгийн хөгжил өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа тул тэд өөрсдийн гараар мод тарьж, тарьсан модоо өмчлөх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.
Мөн ирэх 2026 онд Баруун-Урт сум албан ёсны хот болно. Харин 2027 онд сумын 70 жилийн ой тохионо. Эдгээр түүхэн үйл явдлуудад эртнээс бэлдэх хэрэгтэй бөгөөд Баруун-Урт хотын Засаг дарга бөгөөд Хотын захирагч Ж.Жавхаатөгс иргэн бүр хотдоо, сумандаа мод тарьж бэлэг барих уриалгыг гаргасан. Сумын тамгын газрын зүгээс өрх бүрийг 3-5 хүртэлх модны нүхээ бэлдчихвэл хар шороо, мод, мод хэрхэн тарих арчлах талаар мэдээлэл өгөх мэргэжилтэнтэй нь хамт очиж заавар зөвлөгөө өгнө гэдгээ мэдэгдсэн юм.