Жил бүр хаврын их цэвэрлэгээг хийдэг уламжлалтай. Энэ жилийн хувьд Хоггүй орчин Бидний оролцоо уриатайгаар Баруун-Урт хот даяар есөн багт нэгэн зэрэг цэвэрлэгээг зохион байгууллаа. Цэвэрлэгээ өнгөрсөн тавдахь, хагас, бүтэнсайны өдрүүдэд үргэлжилсэн. Энэ өдрүүдэд Баруун-Урт хотын ИТХ, ЗДТГ-ын алба хаагчид зургаан хүний бүрэлдэхүүнтэй нэг баг болж айл өрх, аж ахуй нэгжүүдээр явж цэвэрлэгээндээ гарахыг уриалсан. Мөн цэвэрлэж дуусмагц овоолсон хогийг ачилтын машинууд ачиж дор дор нь хогоо бөөгнүүлсэн нь манайх шиг хуурай уур амьсгалтай аймагт маш чухал байлаа.
Иргэдийн зүгээс нэгдсэн байдлаар цэвэрлэгээнд гарахдаа муу. Хажуу хөрштэйгөө барьцах, тэднийх гарвал би гарна гэдэг хүндрэлийг учруулж байсан бол хүүхдүүд харин эсэргээрээ өөрсдийн тоглоомын талбайг ядах юмгүй цэвэрлэсэн юм.