1 нэгдүгээр багийн хамтарсан баг хуралдаж 2025 оны төлөвлөгөөгөө боловсрууллаа. Энэхүү хурлаар хамтарсан багийн гишүүдийн танилцуулга, үүрэг оролцоо, нууцын гэрээ байгуулах, 2024 оны хариу арга хэмжээний тайлан гэсэн үндсэн таван асуудлаар хэлэлцсэн. Хамтарсан баг нь багийн ажлын алба, хэсгийн байцаагч, нийгмийн ажилтан, өрхийн эмч гэсэн үндсэн бүрэлдэхүүнтэй. Тэд хамтарч тухайн багт үүсээд байгаа гэр бүл, хүүхдийн хүчирхийлэлээс урьдчилан сэргийлэх, хүчирхийлэлд өртсөн хүмүүсийг хамгаалах, дараагийн байгууллагад шилжүүлэх зэрэг ажлыг гүйцэтгэдэг. Нэгдүгээр багийн хамтарсан багийн ахлагч Б.Ариунзаяа нь өнгөрсөн жилийн шилдэг хамтарсан багийн ахлагчаар тодорч байсан онцлогтой. Тэр ч утгаараа энэ жил хүчирхийлэлгүй багийг бий болгохын төлөө зорин ажиллана гэсэн юм. Яг одоогоор тус багт 5 кэйс ажиллагаа байгаа бөгөөд иргэний нууцыг чандлан хамгаалах асуудлаар хэлэлцэж нууцыг гэрээг байгуулсан юм.