Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын хууль тогтоомжын дагуу Багийн Иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаанаар олонхын санал авсан багийн Засаг дарга нарыг Баруун-Урт сумын Засаг даргын захирамжаар батламжиллаа. 1-р багийн Засаг даргаар Б.Ариунзаяа, 2-р багийн Засаг даргаар Ө.Энхбат, 3-р багийн Засаг даргаар Л.Отгонсүх, 4-р багийн Засаг даргаар С.Отгонтуяа, 5-р багийн Засаг даргаар Ц.Мөнх-Эрдэнэ, 6-р багийн засаг даргаар А.Дамдинсүрэн, 7-р багийн засаг даргаар Э.Наранчимэг, 8-р багийн засаг М.Азжаргал, 9-р багийн засаг даргаар Т.Идэрбаяр нар томилогдлоо.