8-р багийн ИНХ-д 600 гаруй малчин зорин ирж саналаа өглөө. Тэд багийн засаг даргаар 8 жил ажилласан Г.Мөнгөнбаярыг хуралд оролцогчдын 61.8%-ийн саналаар багийн ИНХ-ын даргад сонгосон. Харин Багийн Засаг даргаараа малын эмч мэргэжилтэй М. Азжаргалыг хуралд оролцогчдын 59.8%-ийн саналаар сонголоо. Мөн хурлын туршид тус багаас сонгогдсон аймаг, сумын иргэдийн төлөөлөгч нар бүрэн бүрэлдэхүүнээрээ ирж оролцсон нь малчдад сэтгэгдэл төрүүлж чадсан юм.