Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар ерөнхий боловсролын 2,4 дүгээр сургуулийн бага бүлгийн 9 ангид ширээ сандал хүлээлгэн өглөө.
-
Баруун-Урт сумын ИТХ, ЗДТГазраас 2, 4 дүгээр сургуулийн 9 н ангийн 324 сурагчдын тав тутай суралцах боломжийг бүрдүүлж сургуулийн захиргаанд сумын Засаг даргын А/271 тоот захирамжаар байгуулсан ажлын хэсэг хүлээлгэн өгөх ажлыг зохион байгуулж ажиллалаа.
-
2 дугаар сургуулийн захиргаанд 100 ширхэг хос ширээ, 4 дүгээр сургуульд 2 хүүхдийн сурагч ком ширээ 54, 1 хүүхдийн дан ширээ 36 ширхэгийг гардууллаа. Тус тендерийг харьцуулалтын аргаар зарлан зохион байгуулж тендерт Интерворлд ХХК 46,0 сая төгрөгийн үнийн саналаар шалгарч гэрээний дагуу нийлүүлсэн байна.