Баруун-Урт сумын ИТХ, ЗДТГазраас хүүхэд, залуусыг спортоор хичээллэн, бүс, улсын уралдаан тэмцээнд оролцоход аюулгүй, тухтай зорчих боломжоор хангаж ХҮҮХДИЙН АВТОБУСыг БТСГазарт гардуулан өглөө.
Тус автобус нь 24 хүний суудалтай 2018 онд үйлдвэрлэгдсэн, 2024 онд Монголд орж ирсэн бөгөөд нээлттэй тeндeр шалгаруулалтын аргаар зохион байгуулж тeндeрт Флeнти трeйд ХХК 119,8 сая төгрөгийн үнийн саналаар шалгарч нийлүүлсэн юм.
Хүүхдийн автобусыг Уртын гэгээ ОНӨААТҮГазар хариуцах бөгөөд спортын холбоод тэмцээн уралдаанд явахдаа ашиглана.
Баруун-Урт сумаас тив, дэлхийн аваргууд төрөх болтугай.
