Монгол Улсын Засгийн газрын тогтоол , аймгийн Засаг даргын захирамжаар цэргийн жинхэнэ албаны 2024 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага 10 дугаар сарын 14,15-ны өдрүүдэд явагдана. Монгол Улсын Үндсэн хууль, Цэргийн албаны тухай хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргийн дагуу 18-25 насны эрэгтэйчүүд хугацаат цэргийн албанд татагдах хуультай.
Цэрэг татлагын байранд очихдоо:
• Иргэний үнэмлэх
• Цэргийн үүрэгтний үнэмлэх
• Их дээд сургууль, коллежийн оюутнууд сургуулийн тодорхойлолт, төлбөр төлсөн баримт
• 2% цээж зураг
Цэргийн жинхэнэ албаны татлагаас зайлсхийсэн иргэн буюу саатуулсан албан тушаалтанд Цэргийн албаны тухай Монгол улсын хуулийн 36-р зүйл, Зөрчлийн тухай хуулийн 15-ын 17 дугаар зүйлийн 1, 2-р хэсэгт заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ