Энэтхэг Улсын Вендалуру хотод зохион байгуулагдсан Олон Улсын Ази тивийн таеквондогийн 10 дахь удаагийн тэмцээнд тус сумын Ерөнхий боловсролын 4-р сургуулийн сурагч М. Ивээл нь 8-12 насны төрөлд хүрэл медаль, 1-р сургуулийн сурагч Г. Мөнх-Ундрах 11-13 насны төрөлд хүрэл медаль хүртэж, улс, сум, орон нутгийнхаа нэрийг өндөрт өргөсөн билээ.
Ази тивийн хүрэл медальтан М.Ивээл, Г.Мөнх-Ундарга нартаа болон “ЭХЛЭЛ” клубын багш, дасгалжуулагч, Таеквондогийн Хар бүс, 1-р зэрэгтэй Спортын мастер А.Батболд багшид баяр хүргэж удахгүй болох “ДЭЛХИЙН ЦОМ”-ын тэмцээнд нь өндөр амжилт хүсье.