2 дугаар багийн Саруул хотхоны гадна талбайн тохижилтын ажлын тендер 2023 онд 10 удаагийн давтамжтай цахимаар зарлан зохион байгуулж амжилтгүй болсон. Тендерт эцсийн шалгаруулалтаар Хайлааст гарам ХХК 59,967.7 мянган төгрөгийн үнийн саналаар шалгарч 2024 оны 05 сард ажил эхлүүлж 06 сард хүлээлгэн өгөхөөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажилласан. Тус ажлын хэрэгжилтийг “Сүхбаатар хот байгуулалт, орон сууц, барилга захиалагчийн газар” Орон нутгийн өмчит Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар захиалагчийн хяналт тавин ажиллаж байна. Ажил 80 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна