Багш, ажилчдын тав тухтай ажиллах, сурагчдын сурч, хөгжих боломжийг нэмэгдүүлэх зорилгоор Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн “Багшийн хөгжлийн кабинетын тохижилт”-ын ажлыг орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 151,0 сая төгрөг батлагдсан. Тус ажлыг tender.gov.mn сайтаар 2 багц болгон цахимаар зарласан. Тавилга хэрэгсэл нийлүүлэх тендерт Өүби жийн центр ХХК 47,920.0 мянган төгрөг, Тоног төхөөрөмж нийлүүлэх тендерт Бандо электроникс ХХК 75,745.0 мянган төгрөгийн үнийн саналаар шалгарч тендер бараа хүлээн авах шатандаа явагдаж байна.