Баруун-Урт сумын 8,9 дүгээр багийн ажлын алба хамтран “ХҮҮХДЭЭ СОНСОХ ӨДӨР” арга хэмжээг “ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ, ХАМГААЛЛЫГ ДЭМЖИХ ЖИЛ”-ийн ажлын хүрээнд нийгмийн амьдралын бүхий л салбарт хүүхдийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний дуу хоолойг сонсох, хүүхдийг ойлгож хүндлэх, тэдэнд тулгамдаж буй асуудлыг тодорхойлон санал бодлоо солилцож, хүүхдүүдээс гарсан саналыг ангилан нэгтгэж шийдвэрлэх, уламжлах зорилгоор зохион байгууллаа. Тус арга хэмжээний хүрээнд хүүхдүүдийн санал, санаачилга, тулгамдаж буй асуудлын талаар ярилцаж Сэтгэл зүйч Д.Оюун Харилцааны суурь чадвар сэдвээр мэдээлэл хүргэж, Баруун-Урт сумын эрх зүйн хөтөч нар Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн бэлтгэн гаргасан Цахим хэрэглээний 5 дүрмийн талаарх зурагт танилцуулгыг хүүхдүүдэд хүргэлээ. Хүүхдүүдээс дараах санал, хүсэлт гарлаа. Үүнд:
1. Золбин нохой устгах
2. Зам болон гудамжны гэрэлтүүлэг нэмэгдүүлэх
3. Тоглоомын талбай засварлах
4. Сэтгэл зүйчээс ганцаарчилсан зөвлөгөө авах
5. Анги, танхимын хүрэлцээг нэмэгдүүлэх
6. Явган хүний зам нэмэгдүүлэх, засварлах
Хүүхдүүдийн гаргасан саналыг багийн ажлын алба үйл ажиллагаандаа тусган ажиллахаар боллоо.