АХМАДАА СОНСОЁ сарын аяны хүрээнд тус сумын 5 дугаар багийн ажлын албанаас
– Ахмадуудын уулзалт
– Багийн 70-аас дээш настны гэрийн эргэлт, витаминжуулалт
– Хээрийн цай гэсэн 3 арга хэмжээг зохион байгуулсан.
1. Ахмадын уулзалтаар ахмадуудын санал, хүсэлтийг сонсож, тэднийг хөгжил, оролцоог хэрхэн хангах талаар яриаг өрнүүлсэн.
2. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг гэрээр авдаг 70-аас дээш настны ахмадуудаа гэрээр эргэж, витаминжуулалтыг хийж ажилласан.
3. Хээрийн цай арга хэмжээнд ахмадуудын эрүүл мэнд, насны онцлогт зориулсан эрүүл мэндийн зөвлөн туслах үйлчилгээг “Даралт ихдэлт, ясны сийрэгжилтийн үеийн хооллолт”, “Ахмад настны сэтгэлзүйн онцлог” сэдвийн хүрээнд зохион байгуулсан.
Энэхүү аяны хүрээнд багийнхаа 179 ахмад настан хамрагдсан бөгөөд тэдний санал хүсэлтийг сонсож, багийн ахмадуудын хоорондын нөхөрлөлийг бий болгож, хамтдаа цагийг өнгөрүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлж ажилласан.
Аяныг зохион байгуулахад туслалцаа үзүүлж хамтран ажилласан Баруун-Урт сумын 5 дугаар багийн аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгч нар, Баруун-Урт сумын ЗДТГазар, Энэрэл-Ачтан ЭМТөвийн 5-р багийн эмч, ажилчид, 5 дугаар багийн ахмадын зөвлөлийн дарга Г.Сүхдорж, Баруун-Урт сумын Тамгын газрын дэргэдэх Сэтгэлзүйн төвийн сэтгэл зүйч Д.Оюун, Эрүүл Мэндийн Газрын зөв хооллолтын мэргэжилтэн Э.Сувд-Эрдэнэ, мөн идэвхтэй хамтрагдсан 5 дугаар багийн ахмадууддаа ТАЛАРХАЛ илэрхийлье.
Та бүхэндээ эрүүл энх, аз жаргалын дээдийг хүсье.