НҮБ-ын Ерөнхий ассамблей 2012 оноос эхлэн жил бүрийн аравдугаар сарын 11-ний өдрийг Олон улсын охидын өдөр болгон тунхагласан бөгөөд дэлхийн 193 оронд өдрийг “Олон улсын охидын өдөр” буюу “Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэдэг.
Тиймээс Баруун-Урт сумын 1,2,3 дүгээр багууд “Охидын ил захидал бүтээх өдөр ” ,
“Охидын нүдээр” “Өсвөр насны хүүхдийн сэтгэлзүйн, харилцаа хандлага” нэртэйгээр багийнхаа өсвөр насны 117 охидын дуу хоолойг сонсож, тэдэнд тулгамдаж буй асуудлын талаар ярилцсан.
Энэхүү ”Олон улсын охидын өдөр”-ийн гол зорилго нь охидод тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, тэдний эрхийг хамгаалах, боловсрол эзэмшүүлж, хөгжүүлэхэд нь анхаарал хандуулах, охидын эрхийн талаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэхэд оршдог билээ.
Энэхүү арга хэмжээнд идэвхтэй хамрагдаж дуу хоолойгоо илэрхийлсэн 1, 2, 3 дугаар багийн охидууддаа, хамтран ажилласан хүмүүстээ Талархал илэрхийлье.