Баруун-Урт сумын 2023 оны 2 дугаар ээлжийн цэрэг татлага 10 дугаар сарын 14, 15 -ны өдрүүдэд явагдана. Иймд Цэргийн албаны тухай хуульд заасны дагуу цэргийн алба хаах насанд хүрсэн, 18-25 насны залуус харьяа багийн ажлын албанаас зарлан дуудах хуудсаа авч, цэрэг татлагын байр Аймгийн биеийн тамир спортын газрын зааланд өөрийн биеэр хүрэлцэн ирнэ үү? Жич: 2016 онд батлагдсан Цэргийн албаны тухай хуулиар оюутныг цэргийн албанаас түр чөлөөлөх заалтыг хассан учраас зарлан дуудах мэдэгдлийн дагуу өөрийн биеэр ирж бүртгүүлнэ. Ирээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 15.17. дах заалт :
1.Зарлан дуудах мэдэгдэл авсан иргэн тогтоосон өдөр, цагт цэрэг татлагын байр, товлосон газарт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол
хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Ажил олгогч байгууллага хуулиар тогтоосон үүргийг биелүүлээгүй, эсхүл цэргийн үүргээ биелүүлэхэд нь иргэнд саад учруулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Цэргийн бүртгэлийн журам зөрчсөн, эсхүл дайчилгаатай сургууль, цугларалт, цэрэг татлагаас зайлсхийсэн цэргийн үүрэгтэн, цэргийн
насны иргэнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Баруун-Урт сумын Засаг даргын Тамгын газар, Цэрэг татлагын товчоо