Тус сумын 2 болон 6 дугаар багийн Аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчид санаачлан багийнхаа иргэдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулах ажлыг өнгөрсөн долоо хоногт зохион байгуулллаа.
Энэхүү эрүүл мэндийн үзлэгийн зоилго нь иргэдийн эрүүл мэндийг тандах, ердийн болон мэргэжлээс шалтгаалсан өвчнийг эрт үед нь илрүүлэх, урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн чадвар алдалтыг бууруулах, улмаар өвчлөгчдийг нарийн мэргэжлийн эмч нарын хяналтад авч эмчлүүлэхэд чиглэсэн.
Үзлэгийг Анагаах ухааны доктор Монгол улсын зөвлөх их эмч, УНТЭ-ийн бөөрний мэс заслын тасгийн эрхлэгч, Урологи, Андралогийн их эмч Д. Баян-Өндөрөөр ахлуулсан баг /С.Бат-Эрдэнэ-Мэдрэлийн их эмч, Л. Анхбаяр АУ-ны магистр -Зүрхний зөвлөх их эмч, Э. Батчимэг-Элэг,цөсний их эмч, О.Пүрэвдорж-MRI хэвлийн Эхо их эмч/ хамт олон
* Дотор
* Эхо
* Зүрх судас
* Мэдрэл
* Ерөнхий мэс засал гэсэн 5 чиглэлээр хийсэн.
Эрүүл мэндийн үзлэг “Амжилтын талст” төвд нэг өдрийн турш зохион байгуулагдсан бөгөөд нийт 2 дугаар багийн харьяалалтай 124 иргэн, 6 дугаар багийн харъялалтай 110 иргэн хамрагдаж, зөвлөгөө зөвлөмж эмчилгээ заалгуулсан.
Тус үзлэгт хамтрагдсан иргэдийн эрүүл мэндийн боловсрол өндөр, эрт илрүүлэгд хамрагдалтын байдал сайн, өвчлөл харьцангуй бага байна гэсэн ерөнхий дүгнэлт гарсан.
Энэхүү арга хэмжээг санаачлан зохион байгуулсан 2 болон 6 дугаар багийн Аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгч нартаа ТАЛАРХАЛ илэрхийлье